Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банктай олон жилийн туршид нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Салбарын эрх зүйн орчныг сайжруулах, салбарын бодлогын хэрэгжилт, зохицуулалтыг эрчимжүүлж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох тал дээр анхаарч ажиллахаа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир онцоллоо. Энэ хүрээнд бид Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Нийгмийн халамж, Гэр бүлийг дэмжих, Хувийн нэмэлт тэтгэвэр, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслүүдийг тус тус Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа билээ.
Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, тэтгэврийн шинэчлэлийг үргэлжлүүлэх өнөөгийн шаардлага болон ирээдүйд ирэх хүн амын насжилтаас хамаарч тэтгэврийн сангийн зардлын өсөлтөд хариу арга хэмжээний хүрээнд тэтгэврийн сангийн хувилбарт бодлого, дунд болон хэтийн тооцооллыг хамтран хийж байна. Тухайлбал, 2024 оны 09 дүгээр сараас хойш Дэлхийн банкны ахлах эдийн засагч Алексий Случинский цахимаар болон биечлэн Монгол Улсад ажиллаж, шинэчлэлийн хувилбаруудын тооцоо судалгаа хийж, зөвлөмж өгч ажиллаж байна. Үүний үр дүнд Монгол Улсад суурь тэтгэврийн, шимтгэлд суурилсан тэтгэврийн, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо гэсэн 3 давхаргат тогтолцоонд шилжихээр зорьж байна.
Уулзалтад оролцсон хоёр тал харилцан мэдээллээ солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах тухайд тодорхой зүйлүүд дээр санал бодлоо хуваалцаж, цаашдын алхмаа ярилцлаа.
| ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР ДЭЛХИЙН БАНКНЫ МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН МЕНЕЖЕР ТАЕХЮН ЛИ-ТЭЙ УУЛЗЛАА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23