АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ТООСНЫ ӨРТӨЛТӨӨС АЖИЛТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ МӨРДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын 2024 оны “Техникийн зохицуулалт батлах тухай” 232 дугаар тогтоолоор батлагдсан “Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалт”-ыг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэллээ. Ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалахад мөрдөх техникийн зохицуулалтыг тоосны өртөлт бүхий ажлын байранд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага ажилтныхаа эрүүл мэндийг тоосоор үүсгэгддэг мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дагаж мөрдөнө. Энэхүү техникийн зохицуулалтаар ажлын байран дахь тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад тавигдах нийтлэг шаардлагыг тогтоож өгсөн.
Манай Улсад 2024 оны байдлаар мэргэжлээс шалтгаалсан өвчний хяналтад байгаа нийт 2273 хүний 50 гаруй хувь нь тоосны шалтгаант өвчнөөр оношлогдсон байна. Ажил олгогч нь техникийн зохицуулалтыг мөрдсөнөөр ажлын байранд тоосны шалтгаант өвчний эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээ авч тоосны өртөлтөөс ажилтны эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.

 


АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ТООСНЫ ӨРТӨЛТӨӨС АЖИЛТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ МӨРДӨЖ ЭХЭЛЛЭЭ
2025-07-20 09:29:58
Шинэ мэдээ
Санал асуулга