ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл /2025.07.31/ хуралдлаа. Хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2025 оны төсвийн хуваарьт нэмэлт, өөрчлөлт, Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь хөтөлбөр, Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөрийн талаар тус тус хэлэлцэж баталлаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд 2025 оны эхний хагас жилийн байдлаар 59,045 иргэнийг хамруулж, 15,003 ажлын байр хадгалагдаж, 29,9 тэрбум төгрөг зарцуулаад байна. Уг үйл ажиллагааны хүрээнд Санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагаанд хамрагдах эрэлтийг харгалзан төсвийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн “Дагалдан ажиллаж хөдөлмөрт шилжих нь” туршилтын төсөл нь Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэний эрэлт хэрэгцээнд тохируулан үзүүлж урт хугацааны, тогтвортой хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх зорилготой юм.
 
“Бизнес инкубацийн туршилтын хөтөлбөр” нь хувиараа хөдөлмөр эрхлэгч болон бизнес эрхлэхийг хүссэн иргэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, аж ахуй эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, түншлэл, борлуулалтын дэмжлэг үзүүлэх зэргээр инкубацийн үйлчилгээг үзүүлж, аж ахуй эрхлэх таатай орчныг бүрдүүлж шинэ ажлын байр бий болгох, тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Хуралдааны төгсгөлд Гэр бүл, хөдөлмөр , нийгмйн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн дарга Т.Аубакир ирэх оныг Засгийн газрын зүгээс боловсрол, хүний хөгжилдөө анхаарсан жил болгохоор төлөвлөж буй гэдгийг дурдаад яам болоод Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн зүгээс хүний хөгжилдөө анхаарсан төсөл, хөтөлбөрүүддээ илүүтэй анхаарч ажиллана гэдгээ хэллээ.


ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2025-08-01 12:17:52
Шинэ мэдээ
Санал асуулга