Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн болон БНСУ-ын Мэргэжлийн боловсролын сургалт, судалгааны хүрээлэн (KRIVET), Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ /Монгол улс дахь ЮНЕВОК төв/ хамтран “Хөдөлмөр эрхлэлт- техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын хурал 2025”-ыг зохион байгууллаа. Хүрээлэнгийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд БНСУ-ын үндэсний чадамжийн стандартын үүрэг, оролцоо, өгөгдөлд суурилсан ур чадварын зөрүү, хүний нөөцийн хөгжлийн бодлого, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн одоогийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, Хөдөлмөр эрхлэлт, зах зээлийн судалгаа сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлт, Үндэсний чадамжийн стандарт, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын мэргэшил үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Олон Улсын хурлын үеэр Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн болон БНСУ-ын мэргэжлийн боловсролын сургалт, судалгааны хүрээлэнгийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил зэрэг чиглэлээр мэдлэг солилцох, хамтарсан судалгаа хийх, судалгаанд үндэслэн хөдөлмөрийн зах зээлийн таамаглал болон бодлогын зөвлөмж боловсруулах, орчин үеийн судалгааны арга зүй, их өгөгдөл ашиглан мэдээлэл цуглуулах аргачлалд суралцах, Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтын асуудлаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар талууд тохирлоо.
| “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ- ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ 2025”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ |
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12