Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал ноён Чанхи Ли-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд сайд, Олон Улсын хөдөлмөрийн байгууллага нь Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөллийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог хангах, урт, богино хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүчин чармайлт гарган ажиллаж ирсэнд талархал илэрхийлсэн.
Хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, түүний үр дүн, нийгмийн түншлэлийн гурван талт тогтолцоог бэхжүүлэх, залуучуудын ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ бүтээмжийг давхар өсгөх зэрэг асуудлаар санал солилцсон. Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEPP) төслийг амжилттай эхлүүлж ноос ноолуур, зочлох үйлчилгээний салбарын залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн бодлого, ажлын байрны менежментийг сайжруулахаар ажиллаж байна.
Төсөл эхлээд удаагүй ч тодорхой үр дүн гарч байгаа талаар талууд байр сууриа илэрхийлсэн. Сайдын зүгээс Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEPP) төслийн хамрах хүрээг өргөтгөн бусад салбарт хэрэгжүүлэх, ХАБЭА-н хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Олон Улсын туршлага, ялангуяа Солонгос /KOSHA/, Германы туршлагаас судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, залуучуудад хөдөлмөр эрхлэх, нийгмийн даатгал төлөхийн үр өгөөжийг сурталчлан таниулах, ойлголт өгөх, бэлтгэх асуудлаар хамтарч ажиллах хүсэлтээ уламжилсан. Ноён Чанхи Ли, “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, бүтээмжийг өсгөх, хүний нөөцийг бэлтгэх юм. Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын зүгээс төслийн хүрээ, үр дүнг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана” гэлээ. Мөн хууль эрх зүйн шинэчлэл, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын хөдөлмөрийн хяналтын тухай 81, 129 дүгээр конвенц болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай суурь конвенц болох 187-д Монгол Улс нэгдэн орох үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжин ажиллахаа илэрхийллээ.
| ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭСЭН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ |
УИХ-ын дарга Н.Учрал: Төр ард түмний амьжиргаанд саад болдог бүдүүлэг хүнд суртлыг хална
2026-03-05 14:15:26
“Хотула” аппликейшн ашиглан автомашины торгуулийн төлбөр төлөх боломжтой боллоо
2026-03-05 14:11:59
НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭСЭН ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-03-05 14:06:01
2026-03-05 13:58:21
УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно
2026-03-05 13:56:57
БАЯН-ӨНЖҮҮЛ-БҮРЭН СУМЫН ЧИГЛЭЛД ТАВИГДАХ АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛД ОНЦГОЙ АНХААРНА
2026-02-16 13:54:02
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03