Үндсэн цэс
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул бусад удирдлагуудын хамт Азийн хөгжлийн банкны Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, төслийн удирдагч Б.Цолмон, Дижитал, технологи хариуцсан ахлах мэргэжилтэн Амит Тэндүлкар болон бусад холбогдох төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар АХБ-ны санхүүжилтээр хэрэгжих “Монгол Улсад Эмэгтэй бизнес эрхлэгчдийн дунд ногоон болон цахим эдийн засгийг хөгжүүлэх нь” төслийн талаар ярилцлаа. Төслийн хүрээнд Хөвсгөл аймагт байгуулах хүүхэд өдөр өнжүүлэх төвтэй, хүртээмжтэй төлөвлөлт бүхий ногоон барилгын стандартад бүрэн нийцсэн Олон нийтийн болон бизнес хөгжлийн төвийн төлөвлөлтийн талууд санал солилцов.
Мөн Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нэвтрүүлсэн хөдөлмөр эрхлэлтийн И жоб платформыг өргөжүүлж, хөгжүүлэх, ногоон болон цахим ур чадвар олгох цахим сургалтын модуль нэвтрүүлэх бөгөөд хамтын ажиллагааны талаар талууд мэдээлэл солилцсон. Чатбот ашиглах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй веб контентийн фүнкцүүдтэй төрөл бүрийн бизнесийн ур чадвар мэдлэг олгох цахим сургалт, ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө үйлчилгээ авах боломжтой үндэсний хэмжээний цахим үйлчилгээний платформыг бий болгохоор төслийн үзэл баримтлалд туссан байна.
| ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО |
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12