Үндсэн цэс
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулахаар хуульчилсан. Үүнтэй холбогдуулан Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлтэй “Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэл зүйч, шинжээчийн дэмжлэг үзүүлэх” тухай санамж бичгийг энэ оны 5 дугаар сард байгуулж, 8 дугаар сарын 20-ны өдрөөс Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газарт хоёр сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн.
Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж буй гэрлэгчид ихэвчлэн сэтгэлзүйн хувьд тогтворгүй, үл ойлголцол, гомдол, буруутгал, айдас түгшүүрт автсан байдаг тул сэтгэл зүйчийн дэмжлэг нь талуудын сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг бууруулах, шийдвэр гаргахдаа илүү бодитой хандаж, хосуудыг бие биедээ болон үр хүүхдийнхээ өмнө үүрэг, хариуцлагаа ухамсарлах, гэрлэлт цуцлуулах хүсэлтээсээ татгалзахад эерэг нөлөө үзүүлж байна. Шүүхэд сэтгэл зүйч ажиллаж эхлэхээс өмнө буюу 2025 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд нийт 14 гэр бүл эвлэрч байсан бол түүнээс хойшхи гурван сарын хугацаанд сэтгэл зүйч ажилласнаар 24 гэр бүл эвлэрсэн үр дүн гарчээ. Сэтгэл зүйч, эвлэрүүлэн зуучлалтай хамтран ажилласнаар гэр бүлийн маргааны амжилттай хувь 1.7 хувиар өссөн байна. Дээрх хугацаанд сэтгэл зүйч нь хосын зөвөлгөөг 123 хүнд, хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөөг 3 хүүхдэд, ганцаарчилсан зөвлөгөөг 25 хүнд өгсөн.
Мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасан боловч хүүхдийн саналыг асуухад шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас гадна хэн байлцах нь хуульд тодорхой тусаагүй, хүүхэд өөрийн саналаа хэлэхдээ шүүхийн орчин болон шүүгч, эцэг, эхээсээ эмээдэг, уг ажиллагаанд 2 талын өмгөөлөгчийг оролцуулах нь хүүхдийн саналд нөлөөлөх магадлалтай байдаг тул шүүхийн практикт хөндлөнгийн өмгөөлөгчийг албан бусаар оролцуулах тохиолдол гардаг байна.
| ГЭРЛЭГЧДИЙГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АРГА ХЭМЖЭЭНД МЭРГЭЖЛИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙГ ОРОЛЦУУЛСНААР 24 ГЭР БҮЛ ЭВЛЭРСЭН БАЙНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23