Үндсэн цэс
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний дагуу яамдын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлүүдийн үйл ажиллагаатай танилцаж, хэлэлцэх, мөн салбарын бодлого, хууль тогтоомжийг хүний эрхийн мэдрэмжтэй болгох, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн зөвлөмж, арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Өнөөдөр Хууль, зүй дотоод хэргийн яамны дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус дэд зөвлөл 27 хүний бүрэлдэхүүнтэй, 2025 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангахад чиглэсэн бодлого эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөгжил, хамгааллыг дэмжих төсөв хөрөнгө тусгуулах, үйлчилгээг сайжруулах, албан хаагчдын чадавх бэхжүүлэх, конвенцын зөвлөмжийг сурталчлах, зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулах зэрэг 25 ажил арга хэмжээг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган ажилласан байна. 
Эхний хагас жилийн байдлаар 18 арга хэмжээ бүрэн биелсэн, хоёр арга хэмжээ хангалтгүй, таван арга хэмжээ хугацаа болоогүй буюу 89 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Дэд зөвлөл тэргүүлэх чиглэл, ажлаа төлөвлөх зорилгоор нөхцөл байдлын судалгааг энэ онд гүйцэтгэсэн байна. Тус яам болон харьяа байгууллагууд оны эхний таван сард хөгжлийн бэрхшээлтэй 3,574 хүнд үйлчилгээ үзүүлэхэд дэд бүтэц, саадгүй байдал, дохионы хэлмэрчийн асуудал, оюуны бэрхшээлтэй иргэнд үйлчилгээ үзүүлэх арга зүй дутмаг зэрэг нь судалгаагаар харагдсан байна. Тиймээс эдгээр асуудлыг шийдвэрлэх, албан хаагчдыг чадавхжуулах ажлуудыг цаашдын зорилтдоо тусгасан байна.
ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нэмэлт тохируулга бүхий хэрэгцээ шаардлагатай болохоос биднээс өөр биш юм. Тиймээс бусдын адил эрхээ эдлэх, хөгжих боломжийг бүрдүүлэх сэтгэлгээний өөрчлөлт маш чухал болохыг цохон тэмдэглээд, саадгүй байдал, хүртээмжийн асуудлыг өргөн хүрээнд авч үзэж, үйл ажиллагаандаа тусгаж, төлөвлөхийг зөвлөлөө. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь хамгийн сайн халамж болохыг онцоллоо.
| ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ ДЭД ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52