Үндсэн цэс
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал /2026.01.14/ ОБЕГ-ын харьяа 185 дугаар ангид ажиллаж, зудын эрсдэлтэй аймгуудын зарим сумдад туулах чадвар сайтай, авто машин, цас цэвэрлэгээний машин механизм хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцлоо. Төв аймгийн Угтаалцайдам сум, Баянжаргалан сумын эрүүл мэндийн төвд тус бүр туулах чадвар сайтай Mitsubushi L200 , Төв аймгийн Зуунмод суманд Liugong маркын автогреидер хүлээлгэн өгөв. УИХ-ын гишүүн, Бүлгийн дарга Ж.Батжаргал “Аймгийн хэмжээнд цасан бүрхүүл тогтож, зудархуу сум олон байна. Тиймээс орон нутгийн удирдлага, иргэдийн санал хүсэлтийг Улсын онцгой комисс /УОК/, холбогдох байгууллагуудаар явж газар дээр нь цагийн байдлыг үнэлж, шаардлагатай сумдын иргэдэд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний бүтээмж чанарыг нэмэгдүүлэх хүрээнд туулах чадвартай автомашиныг сумдын Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн байгууллагуудад олгож байна. Мөн цас зудын нөхцөл байдлаас орон нутагт зам даваанууд хаагдаж байгаатай холбогдуулаад зам гаргах зориулалттай техник хэрэгслүүдээр хангах ажлыг УОК-оос зохион байгуулж байна. Тиймээс нийт иргэд, орон нутгийнхныхаа өмнөөс УОК-т талархал илэрхийлж байна. Энэхүү олгож байгаа техникүүд, малын өвс тэжээл шаардлагатай цаг үедээ орон нутаг, малчдад хүрвэл хүнд цаг үеийг эрсдэл, хохирол багатай даван туулахад томоохон дэмжлэг болно гэж бодож байна” гэв.


| ЗУДЫН ЭРСДЭЛТЭЙ БАЯНЖАРГАЛАН, УГТААЛЦАЙДАМ СУМАНД ТУУЛАХ ЧАДВАРТАЙ АВТОМАШИН, ЗУУНМОД СУМАНД АВТОГРЕИДЕР ОЛГОЛОО |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23