Үндсэн цэс
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2026.01.13/ Япон Монголын эмнэлэгт ажиллалаа. Тус эмнэлэг нь АШУҮИС-ийн харьяа “Их сургуулийн эмнэлэг” хэмээн жишиг болгон хөгжүүлж байгаа анхны эмнэлэг юм. Боловсрол болон эрүүл мэндийн салбарын хослол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, инновац, хос бодлогыг хэрэгжүүлдэг. АШУҮИС нь орон нутаг дахь салбар сургуулиудын сургалтын чанар, сургалтын орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байгааг сургуулийн удирдлагууд онцлов. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Анагаах ухааны салбарын боловсон хүчнийг цогц бэлтгэхэд сургууль өөрийн эмнэлэгтэй байх нь маш чухал. Багш, эмчийн эрдэм, чадал үнэлж баршгүй их. Анагаахын сургалтыг эмнэлзүйтэйгээ нягт холбон хэрхэн хөгжүүлж ашиглаж буй нь тухайн улсын эрүүл мэндийн салбарын чанарын суурь байх болно. Цаашид өөрийн сургуулийн харьяа эмнэлэгтэй байх шаардлагыг анагаахын боловсрол олгодог сургуулиудад тавьж мөрдүүлдэг болно. Энэ нь анагаахын чанартай боловсон хүчин бэлтгэн гаргах хамгийн том хүчин зүйл" гэв.
Засгийн газраас 2026 оныг “ Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Иймд, Япон Монголын эмнэлэг шинэ технологи, сургалтыг нэвтрүүлэхдээ анхаарч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хүссэн юм.
| ЭМЧ БЭЛТГЭДЭГ СУРГУУЛИУДЫГ ХАРЬЯА ЭМНЭЛЭГТЭЙ БАЙХ ШААРДЛАГЫГ ТАВЬЖ АЖИЛЛАНА |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23