Үндсэн цэс
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах Ахмад настны үндэсний төвд ажиллалаа. Тус төв нь 1924 онд үүсгэн байгуулагдсан, өдгөө 112 ажилтан албан хаагч, 208 үйлчлүүлэгчтэй үйл ажиллагаа явуулж байна. 100 гаруй жилийн түүхтэй тус төвийн I барилгын насжилт хэтэрсэн тул их засвар яаралтай хийх шаардлагатайг салбарын сайдад уламжлав. Мөн эрчим хүчний нэмэлт эх үүсвэр генератор хомсдолтой байгаа талаар учирлав. Ахмад настнуудын эрүүл мэндийн асуудал хамгийн чухал тул Улсын 3 дугаар төв эмнэлэг, Геронтологийн үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв зэрэг 11 байгууллагатай хамтран ажилладаг байна. Ахмад настны үндэсний төвд үйлчлүүлж буй ахмад настнууд “Урлахуйн ухаан” клуб нээж, жижиг гар урлал, дурсгалын зүйлс бүтээхээс гадна “Зүрхний илгээмж” булан ажиллуулж, нэгэндээ сэтгэлийн дэм өгөх үйл ажиллагааг зохион байгуулдаг гэв.
| АХМАД НАСТНЫ ҮНДЭСНИЙ ТӨВИЙН БАРИЛГАД ИХ ЗАСВАР ХИЙХ ШААРДЛАГАТАЙГ УЛАМЖИЛЛАА |
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12