Үндсэн цэс
Польшийн Силесиа мужид байрлах нүүрсний уурхайд халдвар гарснаар өнгөрсөн амралтын өдрүүдээр шинээр 1151 тохиолдол бүртгэгдлээ. Нүүрсний уурхайн ажилчид, ар гэрийнхний дунд халдварын тархалт өндөр байгааг эрүүл мэндийн албаныхан мэдээлэв. Польшид гуравдугаар сарын эхээр хатуу хөл хорио тогтоож, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлснээр Баруун Европ дахь халдварын эрчимтэй үеийг даван гарсан юм. Гэвч Дээд Силесиа мужид дөрөвдүгээр сарын 20-оос хөл хориог сулруулж, цэнгэлдэх хүрээлэнгүүдийг нээж, тавдугаар сарын сүүлээс сурагчид хичээлдээ явж эхэлжээ. Тус улсад нийтдээ 26 мянга 561 хүн халдвар авч, 1157 хүн нас бараад байна.
Олон улсад нийт халдварын тоо 7 сая 81 мянга гаруй болж, 405 мянга гаруй хүн нас бараад буй. Өнгөрсөн хоногт АНУ-д шинээр 18 мянга 687 хүн халдвар авсан бол Бразильд 18 мянга 375-аар шинэ тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн өчигдөр Энэтхэгт 10 мянга 884 хүн, ОХУ-д 8984 хүн, Чилид 6405 хүн, Пакистанд 4960 хүн, Мексикт 3593 хүн, Саудын Арабт 3045 хүн шинээр халдвар авсан нь тогтоогджээ.
Нийт халдвар авсан хүний тоо АНУ-д хоёр сая давж, 112 мянга гаруй хүн нас барсан бол Бразильд халдварын 691 мянга гаруй тохиолдол бүргэгдэж, 36 мянга гаруй хүн нас барсан байна. Бразиль өчигдөр 542 хүн нас барснаар хоногт хамгийн олон хүн нас барлаа. Харин ОХУ-д 467 мянга гаруй хүн халдвар авч, 5859 хүн нас баржээ.
Эх сурвалж: NEW.MN
| Польшид халдварын тохиолдол огцом нэмэгджээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23