Үндсэн цэс
УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-Коронавирусийн халдварын тархалт өндөр байгаа хэдий ч аль болох аж ахуйн нэгж, байгууллагуудаа дэмжих зорилгоор хатуу хөл хорио тогтоохгүй, харин зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах УОК-ын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүнд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хэрхэн хяналт тавьж байна вэ?
-УОК-ын тогтоол болон Нийслэлийн Засаг даргын захирамжийг худалдаа, үйлчилгээний газрууд хэрхэн мөрдөн ажиллаж байгаад бид хяналт, шалгалт хийж байна. Мөн дархлаажуулалтын цэгүүд, ПСР шинжилгээний цэгүүд, батлагдсан тохиолдлын голомтын халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэж, тухайн халдваргүйтгэлийн үйл ажиллагаа шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж байгаа. Мэргэжлийн хяналтын байгууллага нийт 12 чиглэлээр хяналт, шалгалт хийж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын А/246 тоот захирамж, Улсын онцгой комиссын 01 тоот тогтоолын хүрээнд дараах чиглэлээр хяналт, шалгалт хийж байна.
-Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд та бүхэнтэй хэр хамтарч ажиллаж байна вэ?
-Аж ахуйн нэгж байгууллагууд маань тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх нь харьцангуй тогтмолжсон. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс бол зөвлөн туслах үйлчилгээ буюу тухайн газар аж ахуй нэгж, байгууллага дээр хяналт шалгалтаар очихдоо тухайн тушаал, шийдвэрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх тал дээр нэг бүрчлэн зөвлөж, зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна. Томоохон зах, худалдааны төвүүд болон хүнсний үйлдвэрийн газруудад цахимаар сургалт хийж байгаа. Мөн гуравдугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, яамдын сайд нартай хамтран худалдаа, үйлчилгээний газрууд, бассейн, саун, фитнес, хүнсний үйлдвэрүүд гэх мэт газруудад УОК-ын 18 дугаар тушаалаар баталсан түр журам болон тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдал, тухайн цэгүүд дээрх халдварын эрсдэл, эрсдэлийг бууруулах чиглэлээр зөвлөн туслах хэлбэрээр хяналт, шалгалт хийсэн. Аж ахуйн нэгж, байгууллагууд тушаал, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажил дээр харьцангуй сайжирсан боловч зах худалдааны төвүүд дээр дараах зөрчлүүд илэрч байна.
| Д.Цэнд-Аюуш: Мэргэжлийн хяналтын байгууллага зөвлөн туслах байдлаар хяналт, шалгалт хийж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23