ХНХЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан ажлын хэсэг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад ажлын тайлангаа танилцуулав. Ажлын хэсэг 2020 оны 12-р сард байгуулагдсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд хоёр систем хөгжүүлж нэвтрүүлэхэд бэлэн боллоо. Тодруулбал, Нийгмийн ажилтны системийг 7-р сарын нэгнээс баг, хорооны нийгмийн ажилтнууд ашиглаж эхлэх юм. Зайнаас зөвлөн туслах төв нь 6-р сарын 28-наас иргэдэд үйлчилгээ үзүүлж эхэлнэ.
Нийгмийн ажилтны системийг хорооны нийгмийн ажилтан ашиглах бөгөөд хамтарсан багийн үйл ажиллагаа, амьжиргаа дэмжих зөвлөлийн үйл ажиллагааг цахимжуулж буйгаар онцлог давуу талтай. Харин Зайнаас зөвлөн туслах төв нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд иргэдээс 1800-0724 дугаарт ирэх дуудлага, мессеж, чаат, видео дуудлагад нэг цэгээс хариулт өгөх юм. Ингэснээр ХБИ дохионы хэлмэрчтэй шууд холбогдож хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хэмжээнд зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Нийгмийн ажилтны систем, Зайнаас зөвлөн туслах төвтэй болно |
|