Үндсэн цэс
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн цар тахлын нөхцөл байдалд ямар дүн шинжилгээ өгч байгаа талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Эрдэмтдийн зөвлөл одоогийн нөхцөл байдал дээр тооцоолж үзээд хөл хорих нь зөв гэж үзээд зөвлөмж хүргүүлсэн. Бид халдварын тоо зургадугаар сарын 15-аас буурна гэж тооцоолж байсан боловч тодорхой үйл ажиллагаануудаас болж тооцоолсондоо хараахан хүрж чадаагүй. Гэхдээ сүүлийн үеийн тоо мэдээллээс харахад халдвар зургадугаар сарын 18-аас буурсан харагдаж байна. Бидний тооцоолж байгаагаар долоо болон наймдугаар саруудад халдварын тоо тогтвортой буураад явна. Гэхдээ хөл хорио тогтоовол халдварын тоо илүү хурдан бууна гэж тооцоолж, зөвлөмж хүргүүлсэн байгаа. Хэрвээ хөл хорихгүйгээр цааш явбал эрүүл мэндийн салбар, эмнэлгийн ачаалал долдугаар сард оргилдоо хүрч, нас баралт их бүртгэгдэх болно. Тийм учраас эмнэлгийн ачааллыг бага ч гэсэн бууруулж, арай цөөн нас баралттай байхын тулд хөл хорих хэрэгтэй.
Бид хөл хорихгүй явбал 2021 оны аравдугаар сарын 1 гэхэд халдварын тоо дээд хязгаар нь 220 мянга болно. Харин 10-16 хоногийн хөл хорио тогтоовол аравдугаар сарын 1 гэхэд 170-180 мянга хүртэл буурах тооцоолол гарсан. Бидний тооцооллоор вакцин хийлгэсэн дөрвөн хүний гурван нь дархлаатай, нэг нь дархлаатай болж чадахгүй байна. Ингээд тооцоолж үзэхэд вакцин хийлгэх насны 2 сая хүний 1.5 сая хүн нь вакцины дархлаатай болно. Сүргийн дархлаа тогтоохын тулд 3.2 сая хүний 2.24 сая нь дархлаатай болох хэрэгтэй. Одоогийн байдлаар бидэнд сүргийн дархлаа тогтох хараахан болоогүй байна” гэлээ.
| Т.Бэгзсүрэн: Хөл хорио тогтоовол халдварын тоо илүү хурдан бууна гэж тооцоолж, зөвлөмж хүргүүлсэн |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23