Үндсэн цэс
Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн 84-р сургууль дээр элсэлтийн ерөнхий шалгалтын үйл явцтай танилцлаа.
Элсэлтийн ерөнхий шалгалтад энэ жил нийт 40420 шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд байгуулна. Өнөөдөр хуваарийн дагуу Монгол Улсын түүх, англи хэлний хичээлийн шалгалт боллоо. Энэ жил цар тахалтай холбогдуулан шалгалт зохион байгуулах байрыг нэмэгдүүлжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа нийт төгсөгчдөд амжилт хүслээ. Мөн цар тахлын эрсдэлтэй үед хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна. Хоёр жил тасалдсан танхимын хичээлийг эрсдэлтэй ч гэсэн эхлүүлэхгүй бол хүүхдүүдэд нөхөж боломгүй боловсролын хоцрогдол үүсэхээр байна. Багш, сурагчдын вакцинд хамрагдалт өндөр хувьтай байгаа нь хичээл, сургалтыг эхлүүлэхэд түлхэц боллоо. Сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг эхчүүд бидэнд ирж байна. Хамтдаа хичээцгээе” хэмээн уриалсан юм.
Цар тахлын энэ үед элсэлтийн ерөнхий шалгалтад хүүхдүүд саадгүй оролцох боломжийг бүх талаар бүрдүүлж байна. Шалгалтын байруудад тусгаарлах танхим бэлдсэнээс гадна эдгээр өдрүүдэд шалгуулагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх юм байна. Мөн халдвар илрээд эмчилгээнд байгаа хүүхдүүдээс ирэх есдүгээр сарын 2-5-нд шалгалт авахаар зохион байгуулжээ.
2019 оноос хойш шалгалтын дүн оноо, явцыг шилэн технологи ашиглан шууд үзүүлж, мэдээлдэг болжээ.

| Л.Оюун-Эрдэнэ: Хичээл, сургалтыг тасалдуулахгүй байх том сорилт төр засаг, эцэг эхчүүд бидэнд ирлээ |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52