Үндсэн цэс
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макаогийн Засгийн газар 2017 оноос “Бүс ба Зам” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Монгол улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулын газраас санал гаргаж хүсэлт тавьсны дагуу дээрх тэтгэлэгт хөтөлбөрт 2022 оны хичээлийн жилээс эхлэн монгол оюутнуудыг хамруулахаар шийдвэрлэснээ Макаогийн тал илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар 9 орны оюутнууд энэхүү тэтгэлэгт хамрагдаж Макаогийн Их дээд сургуулиудад суралцаж байна. Тэтгэлгийг Макаогийн шилдэг 6 их дээд сургуульд бакалаврын түвшинд суралцах оюутнуудад олгодог бөгөөд нэг хичээлийн жилд 100.000 макао патака (ойролцоогоор 35 сая төгрөг)-ийн тэтгэлгийг дөрвөн жилийн турш олгох юм. Макаод суралцах сонирхолтой монголын оюутнууд дээрх тэтгэлэгт хамрагдахын тулд дараах их сургуулиудад хүсэлтээ гаргах боломжтой.
Макаогийн Их сургууль (The University of Macau), Макаогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль (Macao University of Science and Technology), Макаогийн Сити их сургууль (City University of Macau), Гэгээн Жозефийн их сургууль (University of St. Joseph), Макаогийн Политехникийн институт (Macao Polytechnic Institute) Макаогийн Аялал жуулчлал судлалын их сургууль (Macao Institute of Tourism Studies).
| Монгол оюутнууд “Бүс ба Зам” тэтгэлгээр Макаод суралцах боломж нээгдлээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23