Үндсэн цэс
“Гашуун сухайт авто зам” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахлах ажилтан Б.Батбаяраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сургалтын талаар тодрууллаа.
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах сургалтын агуулгын талаар мэдээлэл өгнө үү?
- Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахад хүн бүрийн үүрэг оролцоо чухал. Тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд, жолооч, энэ чиглэлийн хувийн болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хариуцлагын хүрээнд олон ажил урагшилж байдаг. “Гашуун сухайт авто зам” ХХК-иас жил болгон тээврийн жолооч нарт зориулсан замын хөдөлгөөний аюулгүй байлдлыг хангаж ажиллах талаар сургалтыг тогтмол зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд коронавирус цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд цахим хэлбэрээр зохион байгуулж байна. “Уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх тусгай зориулалтын замаар зорчих, тээвэрлэлт хийх, хөдөлгөөнд оролцох хариуцлагын гэрээ”-ний 2.6, 2.8 дахь заалтын дагуу нүүрс тээврийн компаниуд жолооч нараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай сургалтад хамруулах талаар тусгасан байдаг.
- Жолооч нарын оролцоо ямар байна вэ?
- Өнгөрсөн онд 300 гаруй жолооч нарыг хамруулж, ковидын улмаас сургалт танхимаар үргэлжлэх боломжгүй болсон. Харин 2019 онд нийтдээ 11 мянган жолооч манай сургалтад оролцож, мэдлэг мэдээлэл авсан. Энэ жил 200 гаруй аж ахуйн нэгж байгууллагуудын 70 гаруй компанид цахим сургалтын агуулгыг флашаар, автозамын аюулгүй байдлыг хангах, тэмдэг тэмдэглэгээ дагаж мөрдөх, байгаль орчинд ээлтэй байх зэрэг чухал сэдвүүдийг багтаасан гарын авлага, зөвлөмжийг тарааж байна.
- Компанийн зүгээс жолооч нарт чиглэсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
- Манай компанийн зүгээс коронавирус цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн 800 гаруй жолооч нарт нэг удаагийн хамгаалалтын маск, гар ариутгагч зэрэг нэн шаардлагатай урьдчилан сэргийлэх хэрэгслүүдийг өгсөн. Жолооч нарыг халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллаж, хувцас хэрэглэлээ бүрэн өмсч, хариуцлагатай байхад анхаарч ажилласан.
| Д.Батбаяр: Жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын цахим сургалт зохион байгуулж байна |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49