Энэ намрын ургац хураалтад оюутан залуучууд, ажиллах сонирхолтой иргэд гээд бүх нийтээрээ оролцохыг уриалж байгаа. Залуусын зүгээс ч ургац хураалтад идэвхтэй оролцож байна.
Өнөөдрийн байдлаар Төв, Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Говьсүмбэр, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Сүхбаатар зэрэг 13 аймгаас нийт 7308 ажиллах хүн, хүчний захиалгаа ирүүлсэн байна.
Ургацаа бүрэн хурааж авах уриалгад нэгдэж, газар тариалангийн салбарт ажиллах хүсэлтэй иргэн та Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Монголын залуучуудын холбооны дэргэдэх Хөдөлмөрийн бирж, захиалга ирүүлсэн 13 аймгийн агрономичтой холбогдон ажлын байрны мэдээллээ авах боломжтой.
Холбоо барих мэдээллийг дараах холбоосоор авна уу.
Орон нутгаас 7308 ажиллах хүчний захиалга ирүүллээ |
|