Үндсэн цэс
Ахмадын тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар Монголын ахмадуудын холбооноос хийв. Тус холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар хэлэхдээ "Манай улсын 320 гаруй мянган ахмад настны дийлэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон. 2001 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс бага цалингаасаа тэтгэвэр тогтоолгоод ихэнх нь тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг авч байна. Ахмад настны тухай хуулийн наймдугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 30 дугаар зүйлд ахмад настны тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, инфляцтай уялдуулан жил бүр индексжүүлэн өөрчилж байх талаар тусгасан боловч сайн журмаар хэрэгжээгүй учраас тэтгэврийн зөрүү жил ирэх тусам нэмэгдэж байна.
Сүүлийн хэдэн жилд тэтгэвэр дээр 20, 25, 27, 30 мянган төгрөгийг сард нэмэгдүүлж ирлээ. Гэвч нэг хүний тэтгэврийн зөрүү 100-600 мянга хүртэлх төгрөг байгаа юм. Тиймээс 70 ба түүнээс дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг эхний ээлжинд арилгах шаардлагыг удаа дараа төрийн өндөрлөгүүдэд тавьсан ч шийдэгдэхгүй өнөөг хүрлээ.
Бидний тооцооллоор тэтгэврийн зөрүүг арилгахад 600 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Тухайн асуудлыг шийдэхгүйгээр улсын төсвийг баталбал ахмадуудын бухимдал дээд цэгтээ хүрнэ. 2022-2023 онд багтаан тэтгэврийн зөрүүг арилгах нэмэгдэл хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж өгөх, 70-аас дээш настай ахмад настнуудын тэтгэврийн зөрүүг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэх шаардлагыг Ерөнхий сайд, Сангийн сайд нарт хүргүүлж байна" гэв.
| Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага хүргүүллээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23