Үндсэн цэс
НИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэлийн талаар танилцуулахдаа 2020 онд нийслэл эдийн засаг, санхүүгийн хүндхэн сорилтой тулгарсныг тодотгоод, төсвийн төлөвлөгөө зарим төрөл дээр тасарсныг дурдсан юм. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөлөл 2020 оны төсөвт тусаад зогсоогүй 2021 онд ч сайнгүй нөлөө үзүүлснийг дурдаж байлаа. Төсвийн төлөвлөгөөг зарим дүүрэг амжилттай сайн биелүүлсэн бол зарим дүүрэгт маш өндөр дүнтэй тасалдсаныг онцлов. Урсгал болон хөрөнгө оруулалтын зардал ч төлөвлөсөн хэмжээгээр биелээгүй байна. Татварын орлогын тухайд ч 2020 онд төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй бөгөөд энэ нь аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа доголдсонтой холбоотой.
2020 төсвийн гүйцэтгэл болон 2021 төсвийн эхний гурван сарын байдалтай НИТХ-ын төлөөлөгчид танилцаж, асуулт асууж, санал бодлоо хэлэлцсэн юм. Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэлтэд цар тахлын нөлөө байгааг төлөөлөгчид үгүйсгээгүй бөгөөд 2020, 2021 оны төсвийн гүйцэтгэл, нөхцөл байдалд тулгуурлан ирэх 2022 оны төсвийн төлөвлөгөөг ахиц дэвшилтэй, үр дүнтэй боловсруулахад анхаарахыг голчлон санууллаа. Нийслэлийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвөөс татаас авдаг дөрвөн дүүрэг болон нийтийн тээврийн салбарын татаасыг бууруулах боломжийг судлах, урсгал зардлыг багасгаж, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх зэрэг саналыг онцлон өгүүллээ. Түүнчлэн нийслэлийн төсөвт шинэчлэл хийх цаг болсныг сануулав. Хууль, эрх зүйн шинэ орчинд зохицсон, эдийн засаг, төсвийн онцгой нөхцөлд тохирсон төсвийг боловсруулахад онцгойлон анхаарахыг холбогдох алба, агентлагт үүрэг болголоо.

Нийслэлийн хотын шуудын 2020 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Нийслэлийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг аравдугаар сарын 7-нд НИТХ-ын хурлаар үргэлжилнэ.
| Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байгааг онцлов |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49