Үндэсний статистикийн хорооноос аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого улс орон даяар эхэллээ. Энэ удаа 100 хувь цахимаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой аж. 2021.11.01-нээс өмнө үүсгэн байгуулагдсан бүх ААН, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, улс төрийн нам, СӨХ, ОУ-ын байгууллагууд хамрагдана. Тооллогод төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглаж байгаа бөгөөд мэдээллийн сангаас гарах боломжгүй мэдээлллийг маягтын дагуу ААН, иргэд өөрсдөө бөглөх ажээ.
www.toollogo1212.mn сайтад нэвтрэхдээ ААН-үүд etax.mta.mn сайтад нэвтрэх хаягаараа, иргэн бол татвар төлөгчөөр бүртгэлтэй бол мөн адил татварын системээр эсвэл emongolia системд бүртгэлтэй хаягаараа нэвтрэх боломжтой.
Аж ахуйн нэгж, байгууллагын 2021 оны тооллого эхэллээ |
|