Үндсэн цэс
АНЭУ-ын Дубай хотноо болж буй “ЭКСПО 2020” дэлхийн үзэсгэлэн яармагтай хамтран “Монгол Улсын Үндэсний өдөрлөг” арга хэмжээг өнөөдөр зохион байгуулж байна. Нээлтийн арга хэмжээ “Al Wasi” плазад зохион байгуулж, Монголын хэсгийн Ерөнхий комиссын орлогч бөгөөд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, ГХЯ-ны Гадаад худалдаа, Эдийн засаг, хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Дубай экспогийн Ерөнхий комиссын албаны гүйцэтгэх захирал Нажеев Моххамед Ал Али, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар нээж үг хэлэв. Монголын хэсгийн ерөнхий комиссын орлогч бөгөөд МҮХАШТ-ын дарга Т.Дүүрэн "Монгол Улсын үндэсний өдөрлөг"-ийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийт цар тахлын хорио хязгаарлалтад орсон хүнд хэцүү цаг үед “Дубайн экспо 2020” үзэсгэлэн яармаг “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг бүтээх” уриан дор дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэж, улс үндэстнүүд онцлог соёл, үнэт зүйлсээ түгээх, ололт амжилт, сайн туршлагаа хуваалцах, хамтран ажиллах платформ байгуулсан нь чухал ач холбогдолтой. Энэхүү үзэсгэлэн яармаг нь төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, энгийн иргэдийг нэгтгэж, саад бэрхшээл, сорилтуудыг хамтдаа даван туулах томоохон боломжийг олгож байна” хэмээн онцоллоо.
Мөн энэ үеэр Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, үндэсний урлагийн тоглолтыг толилуулав. Арга хэмжээний шууд дамжуулалтын үеэр МҮХАҮТ-ын мэргэжилтэн А.Ганхүлэг Монголын асрыг танилцууллаа. Монгол Улс, АНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Абу Даби хотноо Элчин сайдын яам нээн ажиллуулахаар болсон билээ. "Монгол Улсын Үндэсний өдөрлөг” АНЭУ-ын асраар зочилж, хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурснаар өндөрлөх юм.
| Дубай хотноо болж буй "Экспо 2020"-д Монголын асрыг танилцуулав |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23