Шилдэг аж ахуйн нэгжүүдийн тугийг мандууллаа

МҮХАҮТ-ын “Энтрепренер” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Гранпри шагнал хүртсэн болон оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан арван компани МҮХАҮТ-ын гадна бүтэн жилийн турш компанийн лого бэлгэдэл бүхий тугийг мандуулдаг уламжлалтай.
“Энтрепренер-2021” шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан байгууллагуудын туг өргөх ёслолын ажиллагаа болж, Гран-Пригаар шалгарсан “Эрдэнэс Тавантолгой” ХК, Ази Номхон Далайн бүсийн ХАҮТ-ын нэгдсэн холбоо (CACCI)-ны шагналт “Петровис групп” ХХК, оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, ХААН банк, “Мобиком корпораци” ХХК, “Грийн групп” ХХК, “Сүү” ХК, “М Си Эс-Кока кола” ХХК, “Номин холдинг” ХХК, “Ханбогд кашмир” ХХК-ийн тугийг мандууллаа.

 


Шилдэг аж ахуйн нэгжүүдийн тугийг мандууллаа
2022-01-14 17:52:55
Шинэ мэдээ
Санал асуулга