Үндсэн цэс
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдсан билээ. Уг хуралдаанаар нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн юм.
Нийслэлийн хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 32 үйлдвэрийн газар үйл ажиллагаа явуулснаас нийслэлийн төсвийн санхүүжилттэй 15 төсөвт үйлдвэрийн газар, өөрийн үйл ажиллагааны орлогоор санхүүждэг 17 аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байна. Үүнээс 15 үйлдвэрийн газрын үйл ажиллагаа хэвийн, хоёр үйлдвэрийн газар нь менежментийн хувьчлалын жагсаалтад оржээ.
2019 онд үйл ажиллагаа явуулсан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой 17 үйлдвэрийн газар нь нийт 268.9 тэрбум төгрөгийн орлого олж, 304.4 тэрбум төгрөгийн зардал гарган 35.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Дээрх дүнгээс харахад орлогын төлөвлөгөө 102.1 хувийн биелэлттэй, зардал 2.6 хувиар хэмнэгдэн, алдагдлын хэмжээ зорилтот түвшнээс 10.4 тэрбум төгрөгөөр буюу 22.8 хувиар буурсан байна.
Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой найман үйлдвэрийн газар нийт 370.6 сая төгрөгийн цэвэр ашигтай , есөн үйлдвэрийн газар нийт 35.8 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Алдагдалтай гарсан газруудын тухайд элэгдлийн зардал өндөр гардаг гэдгийг хуралдааны үеэр онцолж байсан юм.
Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газруудын алдагдлыг бууруулж, цаашид ашигтай ажиллуулах тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Улмаар ашигтай ажилласан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот долоон үйлдвэрийн газрын цэвэр ашгаас нийслэлийн төсөвт нийт 368.8 сая төгрөгийг төвлөрүүлэхээр тогтлоо.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
| Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн баасан гарагт хуралдав |
Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна
2026-02-02 11:32:09
Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, хангамжийн тасалдал, хомстлоос урьдчилан сэргийлнэ
2026-02-02 11:29:40
“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2026-02-02 11:22:45
“Улаанбаатарын өвлийн наадам - 2026” эхэллээ
2026-02-02 11:19:03
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн өргөтгөлийг олон улсын нийтийн номын санд тавигдаж буй стандартын дагуу барьж байна
2026-02-02 11:16:31
УИХ-ын дарга Н.Учрал: Хөдөлмөрлөж байгаа хүн бүрт дарамт биш боломж олгож, төр нөлөөллөө багасгаж чөлөөлье!
2026-02-02 11:15:10
2026-02-02 11:13:19
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026-01-15 10:59:00
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ТҮНШЛЭЛИЙН ГУРВАН ТАЛТ 2026-2028 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2026-01-15 10:55:43
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ онд эхлүүлнэ
2026-01-15 10:51:52