20 сая төгрөгийн 3 азтан тодорчээ

Энэ сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2022 оны 1 дүгээр сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, төлбөрийн баримтын цахим системд бүртгүүлсэн 35,624,484 баримт хамрагдсанаас:
20 сая төгрөгийн 3
3 сая төгрөгийн 4
1,5 сая төгрөгийн 34
500 мянган төгрөгийн 340
100 мянган төгрөгийн 3224
30 мянган төгрөгийн 32013 баримт тохиролд таарч азтан боллоо.
Үндсэн сугалааны дугаар 13927253.
Супер азтан тодорсонгүй. Супер сугалааны дугаар 25652019.
 
 

20 сая төгрөгийн 3 азтан тодорчээ
2022-02-21 14:32:01