Үндсэн цэс
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сүүлийн хоёр жилд цар тахлын улмаас тасалдаад байсан Монголын эдийн засгийн форумыг “Шинэ сэргэлтийн бодлого” уриан дор 4 дүгээр сарын 7,8-нд зохион байгуулах шийдвэр гаргалаа. Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт мэдээлэхдээ, “Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлангаар ахлуулсан ажлын баг байгуулан Ерөнхий сайд захирамж гаргаж байна.
Эдийн засгийн форум зохион байгуулах нөхцөл Монгол Улсын хувьд бүрдсэн гэж үзэж байна. Нэгдүгээрт, Монгол Улс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулан улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж хилээ нээсэн. Мөн вакцинжуулалтын хувь өндөр байна. Шинэ сэргэлтийн бодлого, 10 жилийн дунд хугацааны бодлого батлагдаж энэ хүрээнд хөгжлийн олон том төслүүдийг УИХ-аар батлуулсан. Үүнтэй холбоотой гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг урих, төслийн хэрэгжилтэд оролцуулах, хөрөнгө оруулах шаардлага байгаа.
Монгол Улс тавдугаар сард болох Дэлхийн эдийн засгийн форумд Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулна. Түүнчлэн Монгол Улс энэ жилийн хувьд эдийн засгаа тэлэх, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг идэвхжүүлэхээр хөрөнгө оруулагчдыг татах цуврал ажил зохион байгуулна. Үндэсний баяр наадмын үеэр гадаадын зочид төлөөлөгчид цуглардаг тул хөрөнгө оруулагчдад зориулсан чуулга уулзалт зохион байгуулна. Мөн 9 дүгээр сард “Invest Mongolia”-г гадаадын хөрөнгө оруулагчдын дунд зохион байгуулна. Ийм цогц үйл ажиллагаагаар Монголын Эдийн засгийн форумыг Шинэ сэргэлтийн бодлогоор эхлүүлж байгааг мэдэгдэж байна” гэв.
| Монголын эдийн засгийн форумыг “Шинэ сэргэлтийн бодлого” уриан дор зохион байгуулна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23