136 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ

Монгол УлсынХөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийн эргэн төлөлтийн байдлыг танилцуулъя.

Зээлийн багц

2022 оны 1 дүгээр сарын 20-оос 3 дугаар сарын 29-ний хооронд нийт 136,159,356,235 /нэг зуун гучин зургаан тэрбум нэг зуун тавин есөн сая гурван зуун тавин зургаан мянга хоёр зуун гучин тав/ төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. /2022.03.29-ний өдрийн байдлаар/

 

Зээлийн эргэн төлөлт

Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 22,115,665,739 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 53,451,145,559 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 32,998,251,794 төгрөг тус тус төлөгдөөд байна. Мөн 27,594,293,143 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан. /2022.03.29-ний өдрийн байдлаар/


136 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгджээ
2022-03-29 13:09:47