Дэлхий нийтэд тархсан “Ковид-19” цар тахлын улмаас хоёр жил өнжөөд байсан "Монголын геологи, хайгуул 2022" XII дахь удаагийн чуулга уулзалт, үзэсгэлэн 5 дугаар сарын 4-5 өдрүүдэд Корпорэйт конвеншн төвд зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтаар Геологийн салбарын бодлого, цаашдын чиг хандлага, Ашигт малтмалын хайгуулын салбарын өнөөгийн байдал, хэрэгжилтэд үүсэж буй асуудлууд, Цацраг идэвхт ашигт малтмалын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Тавантолгойн ордын геологийн судалгааны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн төлөвлөгөө сэдэвт илтгэлүүд тавигдах ба Эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудлууд сэдвээр хэлэлцүүлэг явагдана.
"Монголын геологи, хайгуул 2022" чуулга уулзалт болж байна |
|