Гүний уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээг амжилттай хийв

"Оюу толгой" ХХК 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Гүний уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээг амжилттай хийлээ. Түүхт үйл явдлыг хамтдаа тэмдэглэхээр “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Элчин сайд Г.Батсүх, “Эрдэнэс Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, “Туркойз Хилл Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Стив Тибоу, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер, “Оюу толгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд уурхайн цогцолборт зочилж Гүний уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээний хонхыг амжилттай дуугаргасан юм.
"Оюу толгой" ХХК-ийн хамт олон "Энэхүү арга хэмжээ нь бид бүгдийн төдийгүй цаашлаад олон арван жил үр шимийг хүртэх монголчуудын хувьд яахын аргагүй түүхэн мөч байлаа" хэмээн энэ өдрийг онцолж байв.

 


Гүний уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээг амжилттай хийв
2022-06-21 10:08:52