Үндсэн цэс
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын дарга Т.Дүүрэн нар өнгөрсөн тавдугаар сард Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Санамж бичиг байгуулах үеэр талууд МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй “1000 CEO, 1000 хүчирхэг компани” хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгчдэд зориулсан олон улсын сургалт зохион байгуулахаар болсон билээ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр МҮХАҮТ, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ хамтран “Ковидын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр”-ийг амжилттай хэрэгжүүлж байна.

Тодруулбал, тус хөтөлбөрийн эхний сургалт танхим болон цахим хосолсон хэлбэрээр тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 30-ны хооронд нэг сарын хугацаанд үргэлжилж, сургалтад хамрагдсан ЖДҮҮ эрхлэгчид өнөөдөр батламжаа гардан авлаа. Хөтөлбөрийн эхний элсэлтэд гоо сайхан, хүнс үйлдвэрлэл, банк, санхүүгийн байгууллага зэрэг чиглэлээр бизнес эрхэлдэг 12 ЖДҮҮ эрхлэгч хамрагджээ.
“Ковидын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр” нь эдийн засгийн сэргэлтийг бий болгох, бизнес эрхлэгчдээ дэмжих, ажлын байр хадгалах зэрэгт чухал ач холбогдол үзүүлэх юм. Уг хөтөлбөрийг туршлагатай менторууд болон МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас боловсруулсан бөгөөд нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан, сургалтад бүрэн хамрагдах зорилготой ЖДҮҮ эрхлэгчид хамрагдах боломжтой. Мөн хөтөлбөрт хамрагдсанаар бусад ЖДҮҮ эрхлэгчидтэй хамтран ажиллах, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд менторуудаас зөвлөгөө авах, бизнесээ өргөжүүлэхэд чиглэсэн нарийвчилсан төлөвлөгөө гаргах, мэргэжлийн түвшний удирдах чадварт суралцах боломж нээгдэнэ. Цаашид тус сургалтыг тогтмол зохион байгуулах юм.

| Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23