Үндсэн цэс
2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд Хөгжлийн банканд 43 зээлдэгчийн нийт 481,8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.
Эргэн төлөлтийг зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 66,4 тэрбум төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 75,5 тэрбум төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 77,6 тэрбум төгрөг, бүрэн төлөгдөж хаагдсан ангиллын төлөлт 262,3 тэрбум төгрөг тус тус төлөгдөөд байна. Үүнээс “Кью Эс Си" ХХК 191,120,985,745.00 төгрөг төлж, зээлээ бүрэн барагдуулсан байна.
“Кью Эс Си” ХХК-д “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.долларын зээлийг олгосон байдаг.
“Кью Эс Си” ХХК нь зээлийн гэрээний хуваарийн дагуу эргэн төлөлтөө 2018 оны 6 сараас эхлэн тасалдуулж төлбөрийн зөрчил үүссэн. МУХБ-ны зүгээс Монгол Улсын Ерөнхий прокурорын газартай хамтран 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гурван шатны шүүхээр маргааныг шийдвэрлүүлэн, 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улсын дээд шүүхээс "Кью Эс Си" ХХК нь 191,120,985,745 /нэг зуун ерэн нэгэн тэрбум нэг зуун хорин сая есөн зуун наян таван мянга долоон зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан МУХБ-нд олгохоор шийдвэрлэсэн.
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк нь Засгийн газар, АТГ, Прокурорын байгууллагатай хамтран ажиллаж, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэмжлэгийн үр дүнд ийнхүү “Кью Эс Си" ХХК нь зээлээ бүрэн төлж, барагдууллаа.
| Хөгжлийн банканд 43 зээлдэгчийн нийт 481,8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгджээ |
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23
Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо
2026-03-31 10:39:12
МАН-ЫН БҮЛЭГ: ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
2026-03-24 10:38:58
ГБХНХ-ЫН САЙД Т.АУБАКИР: ОДООГООР 135 МЯНГАН ИРГЭН ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХЭЛБЭРЭЭР ДААТГУУЛАГЧ БОЛСОН
2026-03-24 10:35:47
“Улаанбаатарын хавар–2026” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг болно
2026-03-24 10:16:04
УИХ-ын Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцан олон нийтийн хэлэлцүүлэг явууллаа
2026-03-24 10:13:55
Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн хэсэгчилсэн засварын ажил дуусчээ
2026-03-24 10:12:27
Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
2026-03-24 10:10:43