Үндсэн цэс
Энэ оны эхний долдугаар сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 6730.7 сая ам.доллар болж 2019 оны мөн үеэс 1348.0 сая ам.доллар буюу 16.7 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 846.6 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.
Экспортод 3788.6 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.1 хувиар буурсан үзүүлэлт аж. Экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 2467.4 сая ам.доллар буюу 65.1 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс бүлэгт багтах барааны экспорт 1081.4 сая ам.доллар буюу 28.5 хувь; арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 5.9 сая ам. доллар буюу 0.2 хувь; нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 144.4 сая ам.доллар буюу 3.8 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 97.6 хувийг эзлэв.
2020 оны эхний долдугаар сард экспортолсон боловсруулаагүй нефть, төмрийн хүдэр, зэсийн баяжмал болон цайрын баяжмалыг 100 хувь, чулуун нүүрсний 96.3 хувийг БНХАУ-д, жоншны 75.5 хувийг БНХАУ-д, 24.1 хувийг ОХУ-д, үхэр адууны боловсруулсан болон боловсруулаагүй ширний ихэнх хувийг БНХАУ-д, самнасан ноолуурын 81.5 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 100 хувь БНХАУ-д, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтыг 4.9 хувийг Их британид, 5.8 хувийг Сингапурт, 89.3 хувийг Швейцарт тус тус экспортлож дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 92.8 хувийг эзлэж байна.
Монгол Улс дэлхийн 60 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 68 хувь, Швейцарт 25.7 хувь, Их британид 2 хувь, Сингапурт 2 хувь тус тус ногдож нийт экспортын 97.7 хувийг дээрх орнууд эзэлж буй.
Харин импортоор нийт 2942.0 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2019 оны мөн үеэс 565.2 сая ам.доллараар буюу 16.1 хувиар буурчээ.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 94.7 хувийг валютын төлбөртэй худалдаа, 1.7 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.3 хувийг гадаадын тусламжийн бараа, 3.1 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.1 хувийг боловсруулалтын бараа эзэлж байна.
| Гадаад худалдааны баланс эерэг гарав |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49