Үндсэн цэс
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан говийн бүсийг гадаргын усаар хангах “Хэрлэн-тооно” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК ус хангамжийн цогц төслүүдтэй уялдуулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөндөө “Загийн усны хоолой”-н гүний усны ордоос шугам хоолой татах төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Одоогоор үндэсний 6 компани оролцсон түншлэл компаниудтай барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр хамтран ажиллаж байгаа бөгөөд 2023 оны 3 дугаар улиралд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
Загийн усны хоолойн гүний усны орд нь Тавантолгой уурхайгаас 65 км орчим зүүн хойшоо Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрладаг. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 2015- 2016 онд гидрогеологийн нарийвчилсан хайгуул судалгааг хийж Загийн усны хоолойн хэсэгт газар доорхи усны нөөцийг 63,65 л/с- ээр тогтоосон байдаг.
Тавантолгойн нүүрсний уурхайд хүргэх ус хангамжийн системийг гүний худгууд - ус цуглуулах шугам - өргөлтийн насос станцууд - гол шугам хоолой - усан сан гэсэн дараалалтай барилга байгууламжаас бүрдэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь Тавантолгойд шаардлагатай усны асуудал бүрэн шийдвэрлэгдэх хүртэл 10 сая.тн хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн усны хэрэгцээг хангах төдийгүй гадаргын усны төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
| Ус хангамжийн цогц төслүүд хэрэгжүүлж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23