Үндсэн цэс
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр ОХУ-ын Газпромбанк группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дэд дарга А.П.Белоус тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Хотын дарга ОХУ-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбар, түвшинд хэрэгжүүлэхийг эрмэлзэж, хоёр талын харилцаанд өндөр ач холбогдол өгдгөө илэрхийллээ. Тэрбээр Улаанбаатар хотыг эдийн засгийн гол төв болсныг онцолж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулснаар нийслэл нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих санхүү, эрх зүйн чадамжтай болсныг дурдлаа. Мөн хууль хэрэгжиж эхэлснээр хотод тулгамдаад буй хөгжлийн томоохон асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг бий болгох боломжтой болсныг хэлэв.
Талууд цаашид Улаанбаатар хотын замын хөдөлгөөн, тээврийн үйлчилгээг сайжруулах, шинээр төлөвлөх, техникийн оновчтой шийдлүүдийг гаргах, нийтийн аж ахуйн үйлчилгээний машин, техник, тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх төслүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судлахаар санал солилцов.

| ОХУ-ын Газпромбанк группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23