Үр тарианы хураалт 93.4 хувьтай байна

ХХААХҮЯ-ны мэдээлснээр улсын хэмжээнд 11 дүгээр сарын 01-ний байдлаар 325.5 мянган га-гаас 388.3 мянган тонн үр тариа, үүнээс 366.1 мянган тонн улаанбуудай, 208.8 мянган тонн төмс, 130.9 мянган тонн хүнсний ногоо, 129.7 мянган тонн тэжээлийн ургамал, 39.0 мянган тонн тосны ургамал хурааж аваад байна. Хувиар авч үзвэл үр тарианы хураалт 93.4, улаанбуудайн хураалт 92.8, төмсний хураалт 96.9, хүнсний ногооны хураалт 103.6, тэжээлийн хураалт 73.3, тосны ургамлын хураалт 82.2 хувьтай үргэлжилж байгаа ажээ.

Үр тарианы хураалт 93.4 хувьтай байна
2022-11-02 15:19:06