Үндсэн цэс
Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Эрдэнэс Монгол” нэгдэл Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны банкны 12,5 сая долларын хөнгөлөлттэй зээлээр “Багануур” ХК-д техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх гэрээг оны өмнө үзэглэсэн. Энэхүү гэрээний дагуу нийлүүлэх 12 ширхэг техникээс эхний ээлжийн есөн техникийн түлхүүрийг өнөөдөр /2021.01.22/ гардуулан өгч, анхны ажилдаа гарлаа.
Улаанбаатар хот болон төвийн бүсийн аймгуудыг илч гэрлээр тэтгэх үүрэг хүлээн ажилладаг “Багануур ХК-д жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байсан юм. Өвлийн ид ачааллын үед 100 тонны даацтай зургаан хөрс тээвэрлэлтийн, 60 тонны даацтай нэг нүүрс тээвэрлэлтийн автосамосваль, хоёр бульдозероор техникийн шинэчлэл хийж буй нь цахилгаан станциудыг нүүрсээр найдвартай хангахад ихээхэн хувь нэмэр болох хөрөнгө оруулалт болсон тухай “Багануур” ХК-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулуун онцолж байв.

Техник шинэчлэл хийснээр ашиглалтын зардлыг 2,9 тэрбум төгрөгөөр бууруулж, технологийн хувьд уурхайн хүчин чадал 500 мян.тн-р нэмэгдэж, жилд 4,5 сая.тн нүүрс олборлох боломжтой болж байгаа юм. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тоног төхөөрөмжүүдийг “Трансвест Монголиа” ХХК нийлүүлж байгаа бөгөөд үлдсэн 60 тоннын даацтай хоёр автосамосваль, 6.5 м/куб-ын шанагатай гидро эксковаторыг ирэх хоёрдугаар сард нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

| “Багануур” ХК техникийн шинэчлэл хийлээ |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23