Үндсэн цэс
Засгийн газрын 2016 оны 60 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны санхүүжилтээр “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”-ыг АНУ-ын “MIC industries” компаниас худалдан авсан байдаг ч тухайн тоног төхөөрөмжүүд өнөөдрийг хүртэл ашиглагдаагүй, лацтай хэвээр байна.
Анх 2015 онд тухайн үеийн Засгийн газрын 462 дугаар тогтоол гарч, Батлан хамгаалах яамны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨҮГ-ийн худалдан авахаар төлөвлөсөн “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор”-ын санхүүжилтийг шийдвэрлэн, худалдагч талтай гэрээ байгуулахаар болсон байна. Гэвч худалдагч тал болох АНУ-ын “MIC industries” компани уг төхөөрөмжийг цэргийн байгууллагад бус зөвхөн иргэний байгууллагад худалдах шаардлага тавьсны дагуу 2016 онд дахин Засгийн газрын тогтоол гаргажээ. Улмаар тухайн үеийн Ерөнхий сайдын зөвлөх, Батлан хамгаалах яам, “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан “MIC industries” компанитай тус цогцолборыг худалдан авахаар 8,3 сая ам.долларын үнэ бүхий гэрээ байгуулсан байна.

"Төрийн орон сууцны корпораци" ТӨҮГ нь тоног төхөөрөмжийн үнийн 85 хувь болох 7 сая ам.долларын төлбөрийг Хөгжлийн банкны жилийн 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр авч 2016.02.08-ны өдөр, үлдэгдэл 15 хувь болох 1,2 сая ам.долларыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн, "MIC industries" компанийн дансанд шилжүүлжээ.
Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр "Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор"-ыг сайжруулсан түлш нөөцлөх, түүхий эд барих, бүтээгдэхүүнийг нөөцлөх, барилга байгууламж барих болон бусад арилжааны зорилгоор ашиглах, ашиглалтаас орох орлогоор Хөгжлийн банкны зээл, зээлийн хүүг эргэн төлөхөд зарцуулахыг Батлан хамгаалах яаманд даалгасан.

Монгол Улсын Хөгжлийн Банк дахь зээлийн гэрээний хугацаа 2019 оны 06 сарын 30-ны өдөр дууссан ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн шийдвэрээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас нэхэмжилсэн мөнгөн дүнд шилжүүлснээр 25,6 тэрбум төгрөгийг "Төрийн орон сууны корпорац" ТӨХК зөвшөөрснийг баталсан байна.

ТОСК нь "Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор"-той холбоотой зээл, зээлийн хүүгийн тооцоог хааж, Батлан хамгаалах яаманд авлагаар бүртгэж шилжүүлэх талаар Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яам, Хөгжлийн банк зэрэг байгууллагуудтай хамтарсан уулзалтууд зохион байгуулан ажилласан ч үр дүнд хүрээгүй өдийг хүрчээ.
| Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолборын тоног төхөөрөмжийг оруулж ирсэн цагаас нь хойш ашиглаагүй байна |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49