Үндсэн цэс
Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй Агаарын харилцааны тухай уулзалт зохион байгуулж дараах зүйлсийг тохирлоо.
Өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Истанбул–Улаанбаатар чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт 7 хүртэлх давтамжтай, Анкара, Антальяа чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт 5 хүртэлх давтамжтай нислэг үйлдэхээр тохиролцлоо.
Мөн өмнө нь хоёр улсын хооронд нэг агаарын тээвэрлэгч томилгоо авч нислэг үйлдэх эрхтэй байсныг олон тооны агаарын тээвэрлэгч томилогдон нислэг үйлдэх эрхтэй байхаар тохиролцов.
Энэ удаагийн уулзалтаар тохиролцсон өөр нэгэн чухал зүйл бол хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид хоорондоо “Сode sharing” буюу аялалын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар гуравдагч орон луу нислэг үйлдэх зохицуулалт хийхээр боллоо.

Тиймээс “МИАТ” ТӨХК, “Туркиш Эйрлайнс” хамтран эхний ээлжинд Амстердам, Барселона, Брюссель, Ром, Франкфурт, Вашингтон, Чикаго, Вена, Варшав, Цюрих хотууд руу аялалын дугаар хамтран ашиглах зохицуулалтаар нислэг үйлдэх бөгөөд бусад улстай мөн адил зохицуулалт тохирсноор АНУ зэрэг улсууд руу хямд үнээр зорчих боломж бүрдээд байна.
| Улаанбаатар-Истанбул чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх боломжтой боллоо |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23