Үндсэн цэс
"Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит компанийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох түүхэн цанг цохилоо. Ингэснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг олон нийтийн хяналт, мэргэжлийн байгууллагуудын оролцоотой НЭЭЛТТЭЙ хувьцаат компани хэлбэрээр хөгжүүлэх юм.
“Монголын хөрөнгийн бирж” ТӨК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 34 хувьтай тэнцэх хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгосоноор 11,9 тэрбум төгрөг татан төвлөрүүлнэ гэж тооцож байна. Хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож, өгөөж хүртэх сонирхолтой иргэд олон нийт, нөгөө талаас хөрөнгийн зах зээлээр дамжуулж хөрөнгө оруулалт, санхүүжилт татах сонирхолтой компани, аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэнэ.
Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2021 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 14 хувь буюу 6 орчим их наяд төгрөгт хүрч, үнэт цаасны данс эзэмшигчдийн тоо 2.4 сая ширхэг болсон бол нийт арилжааны дүн 1.4 их наяд төгрөгт хүрч идэвхжээд байна.
Засгийн газраас “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилт болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд, төрийн эзэмшлийн хувьцааг олон нийтэд санал болгож, төрийн хувь оролцоог бууруулж, олон нийтийн хяналтаар дамжуулан санхүүгийн сахилга баттай, үйл ажиллагааны хувьд ил тод, үр ашигтай компанийг бий болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулсаар байна.
Түүнчлэн парламентээс Монгол улсын хөгжилд эерэг нөлөө үзүүлэхүйц бодлогын шийдвэрүүдийг гаргасаар байна. Тухайлбал 2022-2023 онд багтаан нийт 25 төрийн өмчит компани болон Төрийн банкийг ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООТОЙ, НЭЭЛТТЭЙ хувьцаат компани болгох УИХ-ын тогтоолыг баталж, хоёр сарын өмнө гэхэд ‘төр’ гэсэн ганцхан хувьцаа эзэмшигчтэй байсан Төрийн банкийг, нийтдээ 7,423 хувьцаа эзэмшигчтэй олон нийтийн оролцоотой банк болгосон билээ.
| МХБ-ийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох түүхэн цанг цохилоо |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49