Үндсэн цэс
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Зудын эрсдэлд нэн-эмзэг малчин өрхийг хамгаалах нь” болон “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” төслийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. “Зудын эрсдэлд нэн-эмзэг малчин өрхийг хамгаалах нь” төслийн хүрээнд зудын өндөр эрсдэлтэй аймгуудын нэн эмзэг малчин өрхүүдийн чадавхыг бэхжүүлж, яаралтай тусламжийн багц олгох юм. Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Ховд, Төв, Увс, Өвөрхангай, Завхан зэрэг 11 аймгийн зудын эрсдэл нэн их болон их 158 сумын эмзэг бүлгийн 510 малчин өрхөд малын тооноос хамаарч мөнгөн тусламж, эрдэс-витамины бэлдмэл олгох юм. Түүнчлэн өвөл хаврыг өнтэй давахад малчдад өгөх зөвлөмжийг аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан хүргүүлж, сургалт зохион байгуулна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Онцгой байдлын болон нөхөн сэргээх үйл ажиллагааны тусгай сан (SFERA)-ийн 223 мянган ам.долларын санхүүжилттэй уг төсөл 6 сарын турш үргэлжилнэ.
Өнгөрсөн онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам хамтран боловсруулсан “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх” төсөл 3 жилийн хугацаанд хэрэгжинэ.
Нэг сая ам.долларын санхүүжилттэй энэхүү төслийн хүрээнд
1. Системтэйгээр дээж авах, лабораторийн ажилтнуудыг сургах замаар хүн эмнэлэг, хөдөө аж ахуйн салбарт тэсвэржсэн бичил биетний тандалт судалгааг эхлүүлэх
2. Хүн эмнэлэг, хөдөө аж ахуйн салбар дахь бичил биетний эсрэг эмийн хэрэглээний өнөөгийн зураглал гаргахад Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын мэдээллийн санг ашиглах
3. Бичил биетний эсрэг эмийг болгоомжтой хэрэглэх шаардлагатайг малчид, олон нийтэд ойлгуулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.
Дээрх хоёр төслийг хамтран хэрэгжүүлэх баримт бичигт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нар гарын үсэг зурж баталгаажууллаа.
| Зудын эрсдэл нэн их 11 аймгийн 510 өрхөд яаралтай тусламжийн багц олгоно |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23