Хөгжлийн банк 1 их наяд 98 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ

Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,098.0 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 743.4 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөг нь үнэт цаасаар төвлөрүүлээд байна.
Нийт 17 төсөлд олгосон зээл хаагдсанаас 13 зээл нь бэлнээр буюу 286.7 тэрбум төгрөгөөр, 3 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, нэг зээл нь үнэт цаасаар хаагдаад байна.
Хөгжлийн банк нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 51 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 29.4% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 804.5 тэрбум төгрөгийн, 70.6% нь хувийн хэвшлийн 43 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.

Хөгжлийн банк 1 их наяд 98 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ
2023-02-07 17:16:06