Үндсэн цэс
Сингапурын эрсдэл судлалын академийн захирал Дерик Дин, тус академийн техникийн ерөнхий зөвлөх, сургагч багш Жерард Ли нарын төлөөлөгчид Улаанбаатар хотод ажиллаж байна. Нийслэлийн ИТХ-ын дэргэдэх Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсал ирсэн төлөөлөгчдийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзав.
.jpeg)
Албан уулзалтын үеэр цахим гэмт хэрэг, тэр тусмаа мэдээллийн аюулгүй байдлын асуудал дэлхий нийтийн өмнө тулгамдаж буйг талууд онцоллоо. Тэр дундаа иргэдийн хувийн мэдээллийг хадгалж, хамгаалах байгууллагын аюулгүй байдлыг хангах нь чухал гэдгийг тодотгосон юм. Техник технологийн дэвшил дээр суурилсан цахим гэмт хэргийн шинж чанар өөрчлөгдөж байгаа энэ үед дэвшилтэд технологийн шинэчлэлийг эзэмшиж, ашиглаж чаддаг байх нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжийг нэмнэ гэдгийг мөн дурдсан юм.
Тус академийн төлөөлөгчид мөн Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн гишүүд болох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Нийслэлийн прокурорын газар, Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газар, Чингис хаан олон улсын нисэх буудлын Гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газар, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын удирдлагуудад өөрсдийн зохион байгуулдаг үндсэн сургалт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Төлөөлөгчид Улаанбаатар хотод 2 хоног ажиллах бөгөөд холбогдох сургалт, мэдээллийг хийх юм.
| Сингапурын эрсдэл судлалын академийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23