Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХК-ийн хоол боловсруулах үйлдвэр, сав, баглаа боодлын “Шинэ Гантиг” ХХК, хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Траст Tрейд” ХХК-д ажиллалаа.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оны төсөвт 223 орчим тэрбум төгрөг тусгасан нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 гаруй жил хийгдээгүй дэмжлэг юм.
Мал аж ахуйн салбарт 17 тэрбум, газар тариалангийн салбарт 52 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлнэ.
Олон жил хүсэн хүлээж байсан 3-5 жилийн хугацаатай, 3-5 хувийн хүүтэй, нийт нэг их наяд төгрөгийн зээл олгохоор болсонд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчид талархал илэрхийллээ.
Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн.
Дотоодын зах зээлээ хамгаалж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг үе шаттай нэмэхээр төлөвлөж байна.
Эдгээр дэмжлэг нь үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх, өргөжүүлэх, ажлын байр бий болгох, ирэх таван жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангахад чухал хувь нэмэр оруулна гэдгийг аж ахуйн нэгжийн удирдлагууд хэлж байлаа.
Цаашид хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд байгуулах, төрийн худалдан авалтыг эх оронч худалдан авалтад чиглүүлэх, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хүнсний үйлдвэрлэлийн салбартай адил хэмжээнд авч үзэн дэмжлэг үзүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэв.








| Үйлдвэрлэгчид урт хугацаатай, хүү багатай зээлд хамрагдах болсонд талархаж байна |
ХЗДХ-ИЙН САЙД С.АМАРСАЙХАН:ИРГЭН ТӨВТЭЙ ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЦАГДАА, МӨРДӨГЧДИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛНЭ
2026-06-04 16:44:45
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Сэргээгдэх эрчим хүч” үзэсгэлэн, хэлэлцүүлэгт оролцлоо
2026-04-28 13:02:43
2026-04-28 13:00:06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа
2026-04-28 12:58:44
Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана
2026-04-28 12:56:54
Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд оролцох иргэдийн эрх, оролцоог ижил түвшинд хүргэх эрх зүйн орчин бүрдлээ
2026-04-28 12:54:22
МАН-ЫН БҮЛЭГ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ УРАГШЛУУЛНА
2026-04-28 12:52:00
Маргаашаас төв талбайд нийгэм, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлнэ
2026-03-31 10:46:11
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа
2026-03-31 10:44:54
2026-03-31 10:43:23