Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар ажиллаж байна

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” ХХК нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхүйц томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад төсөлд оролцох боломж олгох зорилготой. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд заасны дагуу тус компани 2021 онд уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт, үйлдвэрлэл, ногоон хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтын сангуудыг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эхний ээлжинд 57 мвт цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг шинээр бий болгох, “Эрдэнэс Монгол” нэгдлийн эзэмшлийн алтны ордуудыг түшиглэн, баяжуулах үйлдвэр барихаар хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийх юм. “Эрдэнэс Ассет Менежмент ҮЦК” ХХК нь ашигтай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, түүндээ санхүүгийн эх үүсвэр, шийдэл хүсэж буй бүх байгууллагатай хамтран ажиллахад нээлттэй аж.

 


Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар ажиллаж байна
2021-02-04 14:05:49
Шинэ мэдээ
Санал асуулга