Улаанбуудайг ХАА-н биржээр дамжуулан арилжаалдаг болно

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Монголын тариаланчдын үндэсний холбоо"/МТҮХ/-ны төлөөлөлтэй уулзлаа. МТҮХ-ноос газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулах хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах бодлогын дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Тариаланчдад тулгарч байгаа гол асуудлуудад анхаарахын зэрэгцээ улаан буудайн арилжааг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан зохион байгуулахаа илэрхийллээ. Биржээр дамжуулж улаан буудайн арилжаа явагдсанаар тариаланч өөрөө үнээ тогтоох боломж бүрдэх юм. Түүнчлэн "Хөдөө аж ахуйг дэмжих сан"-ийн агуулахыг ашиглаж, энэ чиглэлд цогц шийдэл гарган ажиллах нь чухал. Тариалан эрхлэлттэй холбоотой бас нэгэн чухал асуудал болох хөрс, үрийн асуудалд анхаарч хөрсөндөө үржил шим өгөх, хөдөө аж ахуйн техникийн элэгдэл тооцох хугацааг багасгах, хүнсний агуулах ложистикийн төв байгуулах төслийн ажлыг хурдасгах, Монгол банк болон Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрээс тариаланчиддаа олгоход анхаарч бодлогоор дэмжин, цаашид "Монголын тариаланчдын үндэсний холбоо"-той нягт хамтран ажиллана.

 


Улаанбуудайг ХАА-н биржээр дамжуулан арилжаалдаг болно
2021-02-04 15:36:11
Шинэ мэдээ
Санал асуулга