Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр, ОХУ-аас Монгол Улс руу нийлүүлдэг эрчим хүчний хэмжээгээ хоёр дахин бууруулахаа илэрхийлсэн. Ингэхдээ 150 МВт-аас илүү эрчим хүч нийлүүлэх боломжгүй гэж мэдэгдлээ. Орос улс дотоодынхаа эрчим хүчний чадлыг хангах үүднээс экспортоо багасгах шийдвэр гаргасан гэж мэдэгдсэн. Иймд Монгол Улсад эрчим хүчний чадлын дутагдал үүсэх эрсдэл байгаа учраас өнөөдрөөс эхлэн хэрэглэгчдийн цахилгаанд тодорхой хязгаарлалтыг хийнэ. Төвийн эрчим хүчний нэгдсэн системд харьяалагдах Улаанбаатар хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна гэв.
Б.Чойжилсүрэн: Улаанбаатар хот, 6 аймаг 150 суманд өдөрт гурван цаг цахилгааны хязгаарлалт хийх төлөвлөгөө гаргаад байна |
|