Зам тээврийн салбарт Хэбэй мужтай хамтарна

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт БНХАУ-д ажиллаж байна. БНХАУ-ын Хэбэй муж нь хөнгөн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг.
 
 
Тус мужийн удирдлагууд болон бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдад Монгол Улсад хөрөнгө оруулах боломжийн талаар тэр дундаа зам, тээврийн салбарын дэд бүтцийн төсөл, бүтээн байгуулалтын талаар танилцуулж хамтран ажиллахыг урилаа.
 
 
Уулзалтын хүрээнд
Хоёр улсын тээвэр, худалдаа эргэлтийг нэмэгдүүлэх
Зам, тээврийн салбарын дэд бүтцийн төслүүдэд хамтарч ажиллах
Үнэгүй шахам байгаа малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулж малчдын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

 


Зам тээврийн салбарт Хэбэй мужтай хамтарна
2024-01-18 17:31:01