“ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Амарсайхан томилогдлоо

43 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй “ГОВЬ” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Б.Амарсайхан гүйцэтгэх захирлаар томилогдон, албан үүргээ гуравдугаар сарын 1-ээс эхлүүллээ.
Тэрээр Их Британи улсын Вестминстрийн Их Сургуулийг Бизнесийн удирдлага ба энтрепренершип мэргэжлээр төгссөн бөгөөд
- ГОВЬ Кашмер Европ ХХК-д Гүйцэтгэх захирал
- ГОВЬ Кашмер Их Британи ХХК-д Гүйцэтгэх захирал
- Таван Богд Трейд ХХК-д Стратеги, бизнес хөгжил хариуцсан захирал
- ГОВЬ ХК-д Стратеги, өсөлт хөгжил хариуцсан захирлын албан тушаалыг тус тус хашиж байсан туршлагатай ажээ.

 


“ГОВЬ” ХК-ийн гүйцэтгэх захирлаар Б.Амарсайхан томилогдлоо
2024-03-04 14:30:41
Шинэ мэдээ
Санал асуулга