Үндсэн цэс
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг тэргүүтэй албаныхан Хайлааст орчмын бүсийн хөгжлийн асуудлаар Чингэлтэй дүүргийн төрийн албан хаагчидтай уулзлаа. Уулзалтад тус дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, цагдаагийн байгууллагын төлөөлөл болон Хайлааст, Дэнжийн мянга орчмын найман хорооны Засаг дарга оролцсон юм. Хайлааст бүс нь Чингэлтэй дүүргийн нягтаршил ихтэй гэр хороолол бөгөөд долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.

Чингэлтэй дүүрэг нь 24 хороо, 8930 га газар нутаг, 37,246 өрх, 144,249 хүн амтай. Тус дүүргийн ерөнхий боловсролын 29 сургуульд 30,256 сурагч, 50 цэцэрлэгт 10,251 хүүхэд суралцаж байна. Дүүргийн хэмжээнд ногоон бүсийн төслийг хэрэгжүүлж, нийт 20 хороог камержуулжээ. Түүнчлэн төрийн үйлчилгээний байгууллагууд нэг дор нягтарсан байршилтай байгаагаас үүдсэн төвлөрлийг сааруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн захиргааны байрыг Дэнжийн мянга руу нүүлгэхээр төлөвлөж байгаа аж. Бүсчилсэн хөгжилд хувь нэмэр оруулах уг манлайллыг дэмжинэ гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн юм. Мөн бүсчлэн хөгжиж байгаа анхны дүүргүүд бол Сүхбаатар болон Чингэлтэй болохыг тэрбээр онцлов.

Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж болох хороо нь иргэдэд хамгийн ойр ажиллаж, төрийн үйлчилгээг үзүүлдэг. Гэвч хорооны Засаг даргын эрх зүйн чадамж сул учраас иргэдийн асуудлыг дараагийн шатны байгууллагад уламжлахаас өөр зүйл хийж чадаггүйг уулзалтад ирсэн төлөөллүүд хэлж байлаа. Тиймээс хорооны Засаг даргын эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх, хороодыг хөгжүүлэх, дэд төвүүдэд түшиглэх замаар хотыг хөгжүүлэх хэрэгтэй хэмээсэн юм. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах тул бүсчилсэн хөгжлийг дэмжиж буйгаа илэрхийлцгээв.

Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумын урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хийгээд буй.

| Бүсчлэн хөгжиж байгаа анхны дүүргүүд бол Сүхбаатар болон Чингэлтэй |
Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно
2025-12-12 12:12:06
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ
2025-12-12 12:10:51
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
2025-12-12 12:07:59
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийг соёрхон баталлаа
2025-12-12 12:06:03
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
2025-12-12 12:04:11
Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ
2025-12-11 14:21:16
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна
2025-12-11 14:18:12
2025-12-11 14:05:56
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
2025-12-11 14:04:38
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
2025-12-11 14:01:49